DJI-ийн онцлох бүтээл бол дүрс тогтворжуулах систем болон дүрс тогтворжуулагч гимбалууд байдаг. Тэгвэл бидний сайн мэдэх #Ronin цувралын шинэ загвар болох #RS4 мэндэллээ. Өмнөх загвар болох RS 3 загвар нь 4 төрлөөр танилцуулагдаж байсан бол шинэ RS 4 загвар мөн адил RS4, RS4 Combo, RS4 Pro, RS4 Pro Combo гэсэн 4 хувилбараар танилцуулагдаж байна. Орчин цагт нийгмийн сүлжээнд зориулсан босоо хэлбэрийн контентийг контент бүтээгчид маань онцгойлон үйлдвэрлэж байна. Тэгвэл түүнд зориулж RS4 болон RS4 Pro Combo загварууд ямар нэгэн нэмэлт хэрэгсэл шаардлагагүйгээр камерыг босоо болон хэвтээ байрлалд аль альнаар бичих боломжтой болсон. Гэхдээ босоо, хэвтээ байрлалыг сольсон тохиолдолд баланс тохиргоо заавал хийх шаардлагатай. Гол сайжруулалт нь мэдээж 4 дэх үеийн сайжруулсан дүрс тогтворжуулах алгоримт юм. Хуучин байсан нормал горим нь Handheld mode гэсэн шинэ горим болж сайжирчээ. Хэрэглэгчийн тэргүүн туршлагад үндэслэж, дүрс тогтворжуулах алгоримтаа дээд зэргээр сайжруулжээ.
RS 4 загварын хувьд өөрийн жин нь 1.4 кг бөгөөд 3 кг хүртэлх камерыг тогтоох даацтай. RS4 камерын хувьд ихэвчлэн жижиг mirrorless камеруудад тохиромжтой байдаг. Axis гар нь тефлоноор бүрэгдсэн тул гимбалыг баланс хийхэд илүү тохиромжтой, хялбар болж өгсөн байна. Хазайлтын тэнхлэгийг тохируулах гар буюу tilt axis arm нь 8.5 мм-ээр урт болсон тул mirrorless төрлийн ихэнх камерыг линзтэй нь мөн давхар микрофонтой нь хамт суурилуулж баланслах боломжийг олгож байна. Нэмэлтээр DJI-ийн Focus Pro моторыг дэмжих боломжтой.
RS 4 Pro загварын хувьд өөрийн жин нь 1.6 кг бөгөөд 4.5 кг-ийн даацтай. 3 тэнхлэгийн моторын эргүүлэх хүч нь 20% сайжирсан. RS4 болон RS 4 Pro загварын гимбалууд нь үндсэн батарей болох BG21 батарейгаар 12-13 цаг ажиллах боломжтой бол BG70 гэсэн шинэ батарейг нэмэлтээр авбал 29 цаг хүртэл гимбалаа ажиллуулах нь.
2 загвар нь хоюулаа Joystick горимыг дэмждэг бөгөөд joystick-ийн тусламжтай фокус моторыг удирдаж, Bluetooth холболтод суурилсан zoom үйлдлийг удирдаж болно.
Мөн 60 секундийн дотор дэлгэцэндээ хүрэхгүй бол дэлгэц автоматаар цоожлогдоно. Гимбалаа хөдөлгөх явцад дэлгэцэндээ санаандгүй хүрч тохиргоонууд өөрчлөгдөх сул талууд өмнөх загварт ажиглагдсан.