Аварга том дүрслэлийг хялбархан бүтээ
Кино, тоглоом, спортын том дэлгэцийг хүссэн ч энгийн проекторын зай гаргаж чадахгүй байна уу? Xgimi Aura 2 төгс шийдэл болно. Хэт богино зайны проекцын технологи нь ердөө 17.8 см-ийн зайнаас 100 инчийн дүрс үүсгэх боломжийг олгоно. Dual Light 2.0 технологи нь өндөр гэрэлтэлттэй тул хаана ч, хэзээ ч тод дүрслэл үзүүлэхэд тохиромжтой. Android ухаалаг ТВ болон бүрэн холболттой тул проектортойгоо ТВ шиг ашиглах боломжтой.
100 инчийн зориулалтын дэлгэц дагалдана
Энэхүү иж бүрдэл нь 100 инчийн зориулалтын UST дэлгэцтэй бөгөөд илүү тод, өндөр чанартай дүрс үзүүлэхээр оновчлогдсон. Зүгээр ханан дээр тусгахаас илүү тод, цэвэрхэн дүрслэл гаргах давуу талтай.
Dual Light 2.0 – Өнгөний нарийвчлалын шинэ түвшин
Лазер болон LED технологийг хослуулсан Dual Light нь өнгөний гайхалтай нарийвчлал, тод байдлыг бий болгоно. DCI-P3 өнгөний стандартын 99%-ийг хангах чадвартай тул бодит мэт өнгө, амьд дүрслэл гаргана.
Хэзээ ч үзэхэд тохиромжтой
2300 ANSI люменийн гэрэлтэлтэй Dual Light проекторын систем нь зөвхөн харанхуй өрөөнд биш, гэрэлтэй орчинд ч ашиглахад тохиромжтой. Өдрийн болон шөнийн аль ч үед дүрсээ тод, өнгөлөг харагдуулах чадвартай тул ТВ-ийг орлохуйц тасралтгүй үзэх боломжтой.
IMAX Enhanced – Жинхэнэ кино театрын мэдрэмжийг гэртээ бий болго
IMAX-ийн том дэлгэцийн сэтгэл хөдөлгөм туршлагыг одоо гэрийн проектортойгоо мэдрээрэй. IMAX Enhanced нь IMAX баталгаажсан 4K HDR контент ашиглах үед онцгой тод, гайхалтай дүрслэлтэй үзүүлнэ.
Dolby Vision ба HDR10 – Хамгийн дээд зэргийн дүрсний чанар
Энэхүү Dolby Vision бүхий проектор нь ердийн HDR контент болон Dolby Vision-д тусгайлан кодлогдсон контентуудыг өндөр түвшинд харуулна. 40 дахин илүү тод цагаан өнгө, 10 дахин гүн хар өнгө гаргаж, дүрсний контраст, гүн гүнзгий өнгөний ялгаралтыг нэмэгдүүлдэг. HDR10 болон HLG-тэй нийцэж, кино, тоглоом, ТВ нэвтрүүлгийг илүү бодит дүрслэлтэй үзэх боломжтой.
4K UHD нягтаршил – Хамгийн нарийвчлалтай дүрслэл
Ultra HD 4K нягтаршил нь Full HD-ээс дөрөв дахин их нарийвчлалтай, 8 сая гаруй пиксел бүхий дүрс гаргана. Илүү амьд, бодит мэт дүрслэл, гүн өнгө, нарийвчлалыг мэдрүүлэхээс гадна, ойрхон суухад ч тод харагддаг тул жижиг өрөөнд ч тохиромжтой.
ISA 5.0 Ухаалаг Хяналт – Төгс дүрсийг хаана ч бий болго
UST ухаалаг хяналтын систем (ISA 5.0) нь хамгийн төгс дүрсийг үүсгэх олон технологиор тоноглогдсон.
Автомат Keystone тохиргоо – Дэлгэцийн хэлбэрийг автоматаар засч, тохируулна.
Хананы тэгш бус байдлыг засах систем – Жигд бус гадаргуу дээр ч тэгш дүрс үүсгэнэ.
Ханын өнгө тохируулах функц – Цагаан биш хананд ч бодит мэт өнгө гаргана.
Автомат дэлгэцийн тохиргоо – Дэлгэцийн хэмжээг алдаагүй тохируулж, хамгийн бага гажилттай дүрс гаргана.
Xgimi Aura 2 UST проектороор гэртээ бодит кино театрын уур амьсгалыг бүрдүүлээрэй!