Таны гэрийг чимэх өвөрмөц өнгө төрхтэй Fennessy брендийн Donut загварын Van Gogh Special Edition пянз тоглуулагчийг танилцуулж байна.
18 дугаар зууны суут уран зураач Голландын алдарт Винсент Ван Гогын хөрөг бүхий тус загвар нь 4 инчийн дундын чанга яригчаас гадна 8 инчийн басс дуугаралтын чанга яригчтай тул Hifi дуугаралтын чанарыг танд жинхэнэ утгаар нь мэдрүүлэх болно.
0.6 мм-ийн конус хэлбэрийн алмазан зүүтэйгээс гадна нэг товчоор бүх үйлдлийг удирдах боломжтой. Дан ганц пянз тоглуулаад зогсохгүй bluetooth-ээр бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдоно.
Өөрсдийн орон зайд нэгэн гайхалтай өнгө нэмэхийг хүсвэл Fennessy Donut Van Gogh Special Edition-ийг та сонгоорой.